Үр бүтээлтэй ажилласан ДХИС-ийн зарим багш, албан хаагчдыг шагнаж, цол олголоо
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан Дотоод хэргийн их сургуулийн зарим багш, албан хаагчдыг /2021.05.19/ Монгол Улсын одон медалиар шагнаж, цол олгосныг Их сургуулийн удирдлагууд гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Т.Очирбат, Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нарын дөрвөн албан хаагчийг, “Цэргийн гавьяаны одон”-гоор Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар нарын таван албан хаагч, “Алтан гадас одон”-гоор Гадаад хэлний институтийн ахлах багш, цагдаагийн хошууч Ч.Батчимэг нарын багш, албан хаагчдыг, “Цэргийн хүндэт медаль”-аар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Г.Бямбадорж, ахмад ажилтан П.Гантуяа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хангалт үйлчилгээний газрын Барилга-засварын албаны гагнуурчин Н.Гомбоогаанин нарыг тус тус шагнав.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ахмад ажилтан Д.Пүрэвдаавуу, “Хүндэт хилчин” тэмдгээр ахмад ажилтан Н.Дамбадаржаа нар шагнууллаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын шуурхай жижүүр, цагдаагийн ахмад Ч.Дамдинбазарт “Цагдаагийн хошууч” цол олгосон юм. Мөн энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулгыг эзэмшиж, төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн “Цагдаагийн ажил-Эрх зүй”, “Хилийн алба-Эрх зүй” мэргэжлээр төгсөгчдөд бакалаврын диплом, энгэрийн тэмдэг гардуулан тус тус шагнаж, урамшууллаа.