ХЭРЭГ: Багш салхилахаар гарах үедээ аваарын шатны тавцангаас унаж амиа алджээ

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Өчигдөр 12 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн гурван давхраас багш эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэгтэй гарсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр тухайн багш тус сургуульд Монгол хэлний багшаар ажилладаг бөгөөд  хэт их ачааллын улмаас сүүлийн үед бие тавгүйрхэж,  нойргүйдлийнулмаас толгой нь өвдөж, бие нь муу байгаа талаар ярьж байсан байна.  Харамсалтай хэрэг гарахын өмнө сурагчиддаа давтлага өгч байсан аж.

Улмаар бие нь эвгүйрхэж, түр салхилахаар аваарын шатны хэсэгт салхилах үед толгой нь эргэж унасан байх магадлалтай байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627056
0 эможи

keyboard_arrow_up