Өчигдөр 177 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 123 дуудлага бүртгэгджээ

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Өчигдөр буюу 05 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1627 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1369 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 11, гэмт хэргийн шинжтэй 66 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 66
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 208
  • Хүний биед халдсан 73
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 142 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 177 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 89 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627047
0 эможи

keyboard_arrow_up