97-р сургуулийн 3 давхраас багш эмэгтэй унаж, нас баржээ
Өнөөдөр өдрийн 12 цагийн орчимд 97-р сургуулийн багш иргэн Б нь 3 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Нас барсан багш нь 97-р сургуульд монгол хэл, бичгийн багшаар ажиллаад 3 орчим жил болж байсан байна.
Эх сурвалжуудын хэлснээр өнөөдөр багш нар сургууль дээр очиж ажиллажээ. Энэ үед монгол хэл, бичгийн секцийн багш нар сургуулийн барилгын 3 давхарт байрлах аврах шатны орчимд салхилах үед тухайн осол болсон байх магадлалтай байна. Гэхдээ талийгаач ямар шалтгааны улмаас 3 давхраас унасан гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин хамт ажиллаж байсан багш нартаа сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэдгээ хэлсэн гэдгийг эх сурвалж хэллээ.
Осол болсны дараагаар талийгаач Б-г яаралтай эмнэлэгт хүргэн, хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч эмнэлэгт очсон хойноо нас баржээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Хэргийг харьяаллын дагуу БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.