Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг  өнөөдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад,  Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн дүүгийн амь насыг нь хохироож, цогцсыг нь мөчлөн гэртээ нууж, дараа нь зөөвөрлөн хаясан гэмт хэрэг гарсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
627035
3 эможи

keyboard_arrow_up