Нэгнийгээ дэглэсэн байлдагч нарт 6 сарын хорих ял оноолоо

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Өнгөрөгч хоёрдугаар сард Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032-р ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж, дэглэж буй бичлэг цахимд тархсан.

Өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж:

  • шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
  • шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627029
0 эможи

Иргэн
2021-05-18 17:33
Иргэд хүчирхийлэлгүй нийгэмд амьдрах ёстой.Манай эрх баригчид,хууль тогтоогчдын дунд хүчирхийллийг өөгшүүлсэн хандлага ил тод байгаа нь харамсалтай.ЕС-ын зөвлөх хүч хэрэглэн бусдын биед онц хүнд гэмтэл учруулчихсан,УИХ-ын гишүүн хүчингийн асуудалд нэр холбогдчихсон,ҮХЦ-ийн гишүүн гадаадад бусдад бэлгийн дарамт учруулж улс орны нэр хүндийг сэвтээсэн зэрэг байж болшгүй жигшүүрт үйлдэл үргэлжлэн гарсаар эрх баригчид эрхлүүлэн хаацайлсаар байх нь зөв үү.
keyboard_arrow_up