Бага насны хүүхдийг түлэгдэхээс сэргийлэх ЗӨВЛӨМЖ

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар халуун тогоо, ус буцалгагчинд түлэгдэж хүүхэд амиа алдсан таван тохиолдол гарчээ.  Амь насанд хохирол учруулах хэмжээний 70-80 хувьтай түлэгдэж байна. Цахилгаан, халуун тогоо, шилэн ус буцалгагч зэргээс түлэгдэж байгаа учраас маш сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна.

Маш хүнд зэргийн түлэгдэл ердөө нэг секундэд үүсдэг тул эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүдээ үргэлж анхааран халамжилж байх учиртай. 

Бага насны хүүхдийн түлэгдэхээс сэргийлэхийн тулд 

  • Хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Хүүхэд осол аюулыг мэддэггүйн улмаас өртөх нь их байна. Ялангуяа гэр хороололд амьдарч байгаа хүмүүс жорлонгийн хаалгаа хааж, түгжих, муу усны нүхээ таглах, хүүхдээс халуун тогоо, ус буцалгагчаа гар хүрэхгүй хол тавих, гол усны аюулаас урьдчилан сэргийлж, аюул ослын талаар сануулж, ойлгуулах шаардлагатай байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627009
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up