Үндэсний аврах бригадын аврагчид шүхрийн буулт хийх дадлага хийжээ

2021 оны 5 сарын 16

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад шүхэрчин аврагчдын дадлага буултыг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгуулжээ. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгогоор энэхүү дадлагыг зохион байгуулсан байна. Аврагчид нисдэг тэргээр нислэг үйлдэж, шүхрийн буулт хийж туршлагаа ахиулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626949
0 эможи

keyboard_arrow_up