СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг гэр бүлийн гурван хүн угаартаж амиа алджээ
2021 оны 5 сарын 16
Тодруулбал, энэ долоо хоногт Сонгино хайрхан дүүрэгт 80, 82 настай хоёр иргэн угаартаж нэг нь амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 15 -ны өдөр Баянзүрх дүүргийн .. хорооны дугаар тоотод оршин суух 40 настай эрэгтэй Т.О, 41 настай эмэгтэй C.О, 13 настай О.С нар болох нэг гэр бүлийн гишүүд
угаартаж амиа алджээ.
Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид очиход эрэгтэй Т.О амьсгал хураасан байжээ. Харин ээж, охин хоёрын биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэсэн ч тэд нас барсан байна.
Иймд сүүлийн өдрүүдэд цаг агаар сэрүүсч байгаа тул, иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626946
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс