Цагдаагийн албан хаагчийг зодож, гэмтэл учруулжээ

2021 оны 5 сарын 15

Arslan.mn

Ховд аймгийн Буянт суманд постонд үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдааг зодсон хэрэг энэ сарын 13-ний өдөр гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Ховд сумын Улаанбураа багт суух 18 настай эрэгтэй А нь тус сумын Норжинхайрхан багт суух, олон нийтийн цагдаа 25 настай эрэгтэй Ү-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, толгойн тус газарт нь удаа дараа цохиж, гэмтэл учруулсан байна. Гэмтсэн алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
4
626934
10 эможи

R
2021-05-16 13:52
Hovd ugaasaa iim yos surthuun untsan gazar yumuu esvel sayhan iim boltson yumuu. Deereesee avahuulaad neg l bishee.
keyboard_arrow_up