Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын БАТЛАН ДААЛТАД гаргалаа

2021 оны 5 сарын 14

Arslan.mn

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлэхээр шийдвэрлүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгч Б.Цогтын илгээснээр өнөөдөр /2021.05.14/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хааллтай хэлэлцлээ.

Өнөөдөр /2021.05.14/ өглөө 09.00 цагт эхэлсэн шүүх хурлаар тэдний өмгөөлөгч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнээс Б.Цогт шүүгчээс татгалзах хүсэлт өгсөн. Учир нь "Б.Цогт шүүгч бол эрүүгийн 830, 142 дугаартай хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэхэд Б.Цогт шүүгч уг хэргийг илтгэж байсан шүүгч,  мөн түүний эхнэр нь  Б.Хурцын тэргүүлдэг Тагнуулын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг тул хувийн ашиг сонирхол байж болзошгүй" хэмээн үзэж шинээр илэрсэн хэргийг хянуулахтай холбогдуулан татгалзаж буйгаа мэдэгдсэн. 

Ийнхүү Улсын дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаад, Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн хорихоор боллоо.

Батлан даалтад гарахаар болсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яг одоо цагдан хорих 461 ангисас суллах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
4
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
626914
25 эможи

keyboard_arrow_up