ЦЕГ, ХЭҮК-той хамтран ажиллах ЦАХИМ СУРГАЛТАНД цагдаа, дотоодын цэргийн 47 анги, байгууллагын алба хаагчид оролцож байна

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Хүний эрх” сургалтыг өнөөдөр /2021.05.13/ цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа нар оролцлоо.

Сургалтад цагдаа, дотоодын цэргийн 47 анги, байгууллагын 800 гаруй ахлах буюу түүнээс дээш албан тушаалтай алба хаагчид цахимаар хамрагдаж байгаа бөгөөд “Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн онцлог” судалгааны үр дүн, “Ажлын байрны дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд  ойлголт авах юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626878
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up