Барилгын хог буулгаж байсан машины тэвш хүчдэлийн шонд хүрч, 45 настай эрэгтэй амиа алджээ
2021 оны 5 сарын 13
Сонгинхайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр авто машин дэлбэрч, 45 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 22.00 цагийн орчимд "Машин дэлбэрч, хүн ухаангүй байна" гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу хэргийн газарт очиход барилгын хог буулгаж байсан авто машины тэвш өндөр хүчдэлийн шонд хүрч, хажууд нь зогсож байсан 45 настай, эрэгтэй Г амиа алдсан байдалтай байжээ.
Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
626864
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс