САЙН МЭДЭЭ: Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорилоо
Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон бөгөөд Монголд бүрэн эмчлэх боломжгүй байсан.
Түүний эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байсан.
Тэгвэл хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чадсан байна.
Одоогийн байдлаар эмчилгээний зардал цугласан ч тэнд очоод удаан эмчилгээ хийлгэх учраас тооцоолоогүй зардлууд их гарахаар байгаа аж. Тиймээс та бүхэн тусламжийн гараа сунгаж, Ананд хүүд маань амьдрал бэлэглээрэй.
- Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
- Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
- Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)