С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшилжээ

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх байсан.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн бүрдээгүйн шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон байна.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Дээд шүүхийн хяналтын шатны  шүүх хуралдаанаар өнөөдөр дөрвөн хэргийг хэлэлцэх хуваарьтай байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626814
0 эможи

keyboard_arrow_up