Хөл хорио сулруулсан өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ХОЁР ДАХИН ӨСЖЭЭ
2021 оны 5 сарын 12
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Тэгвэл өчигдөр буюу 05 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1942 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1694 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 184 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 12, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгджээ.
Түүнчлэн
- Согтуугаар автомашин жолоодсон 65
- Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 138
- Хүний биед халдсан 49
- Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 104 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Мөн 230 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 136 тохиолдол гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626811
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс