Иргэн М.Чулуун-Эрдэнэ: А.Ариунзаяа сайд намайг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг байдлаас дорд үзсэн байдалтай хандаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Чулуун-Эрдэнэ өчигдрөөс эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын удирдлага хууль бус үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэж, ХНХЯ-ны гадна суулт хийж байна.
ХНХЯ-ны ХЭТ ӨНДӨР ҮНЭТЭЙ худалдан авалт, ХУУЛЬ БУС үйл ажиллагааг эсэргүүцэж иргэн М.Чулуун-Эрдэнэ СУУЛТ хийж байна
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих хөтөлбөр байдаг. ТББ, компаниудад олгодог. Энэ төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий байгууллагад олгодог. Гэтэл энэ төсөлд хамааралгүй байгууллагуудад төсөл олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлоготой болгох боломжийг хулгайлсан.
- Тамгын газрын дарга Хурцэцэг гэж хүн ивээн тэтгэгч байгууллагаас олгосон нөүтбүүк принтерийг хувьдаа завшсан. Ийм өлөн. 2019 оны зургадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дунд IT тэмцээн зохион байгуулсан. Түрүүлсэн хүүхдэд “IT zone” нийгмийн хариуцлагын хүрээнд нөүтбүүк, принтер өгсөн.
- Мөн 150 сая төгрөгөөр хуучин машин авсан. Лифттэй, тэргэнцэртэй хүн суугаад явах боломжтой автобус байдаг. Гэтэл оронд нь хуучин старекс гэж машиныг 150 сая төгрөгөөр авсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан. Ямар байгууллагаас авсан бэ гэхээр зам засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллагаас авсан байгаа юм. Соната 8 машиныг бас 100 сая төгрөгөөр авсан байна.
- Халуун хэмжигчийг нэг ширхэгийг нь 500 мянгаар авч байгаа юм. Боль л доо. Арай ч дээ. зах зээлдээ 60 мянгын үнэтэй байгаа.
- Дараа нь вэбсайт хийсэн. Зах зээлийн үнэ нь 5-15 сая байдаг юм байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайтыг 35 сая төгрөгөөр хийсэн гэж байна.
Энэ бүхэн асуудалтай холбоотой өнөөдөр өглөө ХНХ-ын сайд А.Ариунзаяатай хүлээн авч уулзаад таны тавьж буй асуудлуудыг судлаж үзсэн. 2020 оны асуудлыг та өнөөдөр яагаад надад тавьж байгаа вэ. Тухайн үед би байгаагүй. Өнгөрсөн асуудлууд дээр хариуцлага тооцохгүй. Харин халуун хэмжигчийг нэг ширхэгийг нь 500 мянгаар авсан асуудлыг судлаад явж байгаа. Зарим зөрчлүүд илэрсэн. Үүнд хариуцлага тооцно гэлээ.
Би нэг зүйл гайхаж байна.Төрийн сайд хүн надад хамаагүй гээд сууж байдаг. Сайд нь салбарын хүлэж авч, учир дутагдалтай зүйлсийг засаж явах байтал энэ надад хамаагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаад гайхаж байна. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг байдлаас дорд үзсэн байдалтай хандаж байна. Чи яагаад ингээд явж байна. Төрийн албан хаагч байж гэх үүднээс хандаж байгаад гомдолтой байна." гэлээ.