Өчигдөр цагдаагийн байгууллага 764 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаа ч цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Улсын хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдөр урьдчилан сэргийлэх, дэглэм сахиулах чиглэлээр 204 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 422 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 3296 иргэн, 1082 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 516 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 254 шаардлага, 9 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 764 мэдээлэл ирснээс 644 нь нийслэлд, 120 нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 129 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 261 иргэнд 7,835,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас УРИАЛЖ байна. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626760
0 эможи

Нийтийн хэв журам хамгаалах
олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба
keyboard_arrow_up