ПРОКУРОР: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр цахим зөвлөгөөн зохион байгуулжээ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран тус аймгийн бүх сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай цахим зөвлөгөөн зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр, ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга нар аймгийн хэмжээн дэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах албан тушаалтан төр нийтийн ашиг, сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурорын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.

Мөн  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийжээ.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626759
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up