УЕПГ: Эрүүгийн 82 хэрэгт ЯЛЛАХ дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД шилжүүлжээ
Прокурорын байгууллага өмнөх долоо хоногт /2021.05.03-2021.05.07/ нийт 82 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 66 гомдол, 44 хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 4 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Мөн тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 321 даалгавар бичгээр өгсөн байна.
Эх сурвалж: УЕПГ
|