Улаанбаатарт 593, орон нутагт 37 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас баржээ

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 639 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд 45,489 болж байгаа. 639 тохиолдлын 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

  • 593 нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1,287 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32,660 боллоо.

Халдварын улмаас 4,800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,944 хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 49-89 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626714
0 эможи

keyboard_arrow_up