СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж хоёр хүүхэд түлэгдэж, гэмтжээ

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан байна.

Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Тус гал түймэрт 13 настай Л-ийн нуруу, хөл, 12 настай эрэгтэй Л -ийн зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТийн 103-т хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626712
0 эможи

keyboard_arrow_up