Н.Түвшинбаярыг 15 хоног хорьсны дараа суллаж магадгүй

2021 оны 5 сарын 09

Нутаг нэгт, жүдогийн бэлтгэл хангахад нь гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг архины шилээр зодон, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдуулан МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хориод буй билээ.

Түүнийг цагдан хорьж шалгах хугацаа тавдугаар сарын 5-ны өдөр дууссантай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч үргэлжлүүлэн хорих саналаа хэрэгт хяналт тавьж буй тус дүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан юм. Уг саналыг нь дэмжиж прокуророос Н.Түвшинбаярын цагдан хорих нэгдүгээр хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналаа энэ сарын 4-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх уг саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2-т заасан “Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол цагдан хорих шийдвэр гаргана” гэснийг үндэслэн цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа.

Эх сурвалжуудын мэдээлснээр “Ковид-19”-ийн халдвар авсан учраас түүнийг дахиж байцаагаагүй бөгөөд 15 хоног хорих хугацаа дууссаны дараа батлан даалтад гаргаж болзошгүй гэнэ.

Түүнд зодуулсан улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр тусгай үүргийн онгоцоор ГССҮТ-ийн эмч, сувилагч нарын хяналт дор хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хэрхэж буй талаар ямар нэг мэдээллийг Солонгосын эмнэлгийнхэн өгөөгүй байгаа сурагтай. Юутай ч Э.Энхбатыг хүлээж авахдаа “Жаахан удсан бол хэцүүдэх байсан” гэх утгатай зүйл хэлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626693
0 эможи

Зочин
2021-05-10 07:01
Найз найз гээд л гүйж гүйчихээд нэг нэгэндээ дэм болохын оронд яс булаалдаж байгаа нохой шиг хэмхрэлдээд өнөөгийн залуучуудад нийтлэг асуудал шүү сүүлийн үед төрсөн ах дүү ч гэсэн ухаантай л юм бол наад архи, тамхи болимоор архичин хүмүүс хэзээч сайн явдаггүйг харуулж бна шүү
keyboard_arrow_up