ЭМЯ: 24 цагийн хугацаанд 804 тохиолдол батлагдаж, хоёр хүн амиа алджээ

2021 оны 5 сарын 09

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын тохиолдол 804-өөр нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдвар  44,820 боллоо.

Мөн хугацаанд 1,320 хүн эдгэрсэн бол 2 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар 31,373 хүн эдгэрээд байгаа бол 162 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна. 

Энэтхэгээс ирсэн 70 иргэний 35-аас нь халдвар илрээд байсан бол өнөөдөр дахин 4 иргэнээс халдвар илэрчээ. Нийт 39 иргэнээс илэрсэн. 

Халдварын улмаас 4,968 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн- 2,826
  • Хүндэвтэр-1,530
  • Хүнд-499
  • Маш хүнд-113 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626690
0 эможи

keyboard_arrow_up