УОК: Д.Сүхбаатарын талбайд болж буй жагсаал, цуглааныг зогсоохыг шаардав

2021 оны 5 сарын 08

УОК

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Улсын Онцгой комиссоос тэдгээр гишүүдэд албан шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг бууруулсан боловч коронавируст халдварын тархах эрсдэл “Маш өндөр” байгааг иргэд, олон нийт анхаарах шаардлагатай байна.

Энэ цаг үед Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг уриалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул Улсын онцгой комисс үйл тус үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаардлагыг дахин хүргүүлж байна.

Та бүхний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “Улс орны буюу тодорхой нутаг дэсвгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” заалт болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан”-тай холбогдуулан гарсан Нийслэлийн засаг даргын А/357 дугаар захирамжийг тус тус зөрчиж байна.

Иймд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж хуулиа дээдэлж, халдварын дэгдэлтээс бий болох эрсдэлд бодитой дүгнэлт хийж, цар тахлын үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулах, уриалахгүй байх, хүн олноор цуглуулахгүй байхыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271.3-т зааснаар Улсын Онцгой комисоос шаардаж байна гэжээ.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 44,016 тохиолдол бүртгэгдэж, эмчилгээнд 11,716 иргэн байгаа бол халдварын улмаас 171 иргэн нас бараад байна гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn
Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626682
6 эможи

Zochin
2021-05-10 22:38
Asudlig ni shidj ujgui ni oilgomjtoi! ehled covedin emchilgend anharahgui bl! Teged ch uursdinh ni bie ni! Ehnese mudj ehleh ni! Uur argar ene asudludig shidj bolmor!Моголд ХЭК-гэж байгаад байх шиг байх юм! Энэ байгууллага яамар ч үed ХЭ-ийг хамгаалах талаар шийдвэр гаргахгүй юм! Цалин хөлсөө аваад сууцгааж байж! Эд нар тэр хүмүүсд хандаж! Хуулийн дагуу хандаж болно шүү дээ
Иргэн
2021-05-09 19:08
Алтанхуяг гуай та ахмадаараа ухаан сийлж наад Туваан Ганбаатар 2 ыгоо аваад өлсгөлөнгөө зогсоогоочээ.Өвчнөөр хүнээ алдсан элэг нэгт монголчуудыг ингэж тохуурхаж болохгүй ээ.Та нарын ээж аав ах дүүс чинь маргааш хорвоогоос халих ч үе ирж болно.Короногоос та нарын албан тушаал илүү гэж үү.Та нар монгол хүн мөн үү.Хүн мөн үү.
Зочин
2021-05-09 17:55
Алтан хуяг гуай болиочээ ,олон нам дамжсан Ган баатар гуай болиочээ та 2 битгий залуучуудыг уруу тат та 2ыг хэнч тоохгүй хэлж ярьж байгаа үгэнд чинь хүн байтугай нохойг ч шиншлэх үг алга боль хөгшин тэнэгүүд минь
Дорж
2021-05-09 02:50
Хууль дүрэм журмынхаа дагуу шудрагаар сонгуульд өрсөлдөж чадахгүй, хуулийн бус аргаар олныг турхиран Төрийн эрхийг авах гэж улайран зүтгэа байгаа Алтанхуяг та энэ увайгүй явдлаа татаж авах хэрэгтэй. Ялагдлаа хүлээө чадахгүй, ийм заваан бохир тэнгэлэл гэж юу байхав. Хурдан тар. Чадахгүй бол та нартай адилхан алалцаж, чадна шүү. Юу гэж улс орныг үймүүлнэд байгаа гөлөг вэ. Өвчин зовлон үхэл хагацал гэнд өчнөөн амьтан шаналаж байна.Юун чиний албан тушаалын төлөө тэмцэлтэй манатай. Яасан даварцан, яасан завтай, яасан шуналтай муу новш вэ. Хандыг чинь хага дарж чадна шүү.
Зочин
2021-05-08 22:24
Тарах цаг боллоо, хонгор минь, Зуун жил Монголыг хулхидсан Зуйгуул Хүрэлсүхийн толгойлсон МАН нэртэй мафийн бүлэг тар. Тарах цаг боллоо, хонгор минь Сүхээр эхэлсэн аллага, хэлмэгдүүлэлт Сүхээр дуусах тавилан цаг боллоо. МАН тар
зочин
2021-05-08 22:01
Улс оронд ийм хүнд үе ирсэн байхад төрийн түшээд маань яааж бгаа юм бэ эх орон ард түмэн улс орныхоо эдийн засаг маш хүнд нөхцөлтэй тулгараад байхад санаатайгаар эрсдэл үүсгэж бна иргэд бид маргаашийн 11 цагийн мэдээ сонсох ч сэтгэл түгшээтэй байдаг
иргэн
2021-05-08 20:13
Найзууд минь УОК -ын үгэнд ороод ард түмнээ бодоод одоо больчих тэгэх үү .Нэг ордонд ороод суу .Дэлхий даяар цар тахалтай тэмцэж байгаа үед та нар шиг ингэж байдаг амьтад хаана ч байхгүй Монголчууд цөөхөн шүү дээ.Та эрүүл байвал ард түмэн ч эрүүл саруул байна. Аятайхан намба төрхтэй байвал Босоогийн хэлснээр та нар минь хэзээ нэг цагт бүгдээрээ ерөнхийлөгч болно. Одоо гэртээ сайхан хариад усанд ороод маргааш үдээс хойш чуулган байнгын хороодын хуралдаа суугаарай найзууд минь манай бүлгийн дарга ч хааяа зангарагтай харагдаад байгаа наад хэдээ зад загна.Өөрөө бие бод баярлуулайдаа манийгаа
keyboard_arrow_up