ШУУД: Вакцинжуулалт тооцоолсон төлөвлөгөөнөөс 10 хоногоор түрүүлж байгаа

2021 оны 5 сарын 08

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын цэгт ажиллаж байна. Хатуу хөл хорионы хугацаанд вакцинжуулалт Улаанбаатар хотод явагдсан. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын 150 цэг ажиллаж, иргэдийг вакцинжуулалтдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. 

Энэ сараас вакцинжуулалтдаа хамрагдаа иргэдийн хүнсний талон, халамжийг хасах шийдвэр гаргасан бол вакцины хоёр дахь тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоод байгаа билээ.  

-Засгийн газар вакцинжуулалт тооцоолсон төлөвлөгөөнөөс 10 хоногоор түрүүлж явж байна. Засгийн газрын тэргүүний хувьд вакцинжуулалтад хамрагдсан иргэддээ баярлалаа хэмээн Ерөнхий сайд онцоллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Иргэдийн амь наснаас илүү эрх ашиг гэж байхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй. Иргэд жагсаалд оролцож болохгүй. Би өчигдөр Өмнөговиос ирээд мэдээлэл сонссон. ХЗДХ-ийн сайдад майхан зохицуулж өг гэж хэлсэн хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав." 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626664
0 эможи

keyboard_arrow_up