“Цаг алдалгүй тусламж үзүүлж, дүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагчид баярлалаа”

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Нэгэн иргэн цахим орчинд “Дүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагчид баярлалаа” гэсэн сэтгэгдэл бичсэн. Тэрбээр "Өчигдөр дүүгийн минь бие муудаж түргэн хүлээх боломжгүй болж, Шархадаас сандарсан аав бид хоёр тэнд байсан цагдаа нараас тусламж хүслээ. Үнэхээр хурдан сэтгэлээсээ арга хэмжээ авч машин барьж 5 минутанд дүүргийн эмнэлэг хүргэж амь насыг нь аварсанд үнэхээр их баярлалаа. Тухайн үед хурдан эмнэлэгт хүргээгүй бол хүндрэл үүсэх байсан тухай эмч нар хэлсэн. Дүү маань хүнд хэлбэрийн шоконд орсон байсан. Бидэнд тусалсан цагдаагийн алба хаагчид маш их баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.

Би энэ талаар тодруулахад, энэ сарын 05-ны өдөр машинтайгаар эмнэлэг явах замд дүүгийнхаа бие нь тавгүй байсан талаар хэлж  аав, охин хоёр замд нь таарсан цагдаа нараас тусламж гуйсан байна. Тэгэхэд нэг цагдаагийн алба хаагч тэднийг хүнд байдалд байгааг шууд ойлгоод машиныг нь бариад эмнэлэгт хүргэжээ. Тухайн үед хоёр хүүхдийн аав нь машинаа барьж чадахгүй сандралын байдалтай байжээ. Харин дүүгийнхаа бие нь бүр муудаж, хоолой нь боож, зүрхний хэм нь алдагдсан байдалтай байсан бөгөөд  цагдаагийн алба хаагч машин барьснаар тэд дүүргийн эмнэлэгт 5 минутын дотор очиж, цаг алдалгүй тусламж үзүүлж чадсан байна.

Одоо эмнэлэгт хүргэгдсэн хүүхдийн биеийн байдал сайжирсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
17
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
626631
45 эможи

Zochin
2021-05-08 13:52
Mundag bn bayar hurgey stagdaad dyy nn hurdan edgereg
Иргэн
2021-05-07 18:17
цагдаа танд баярлалаа.
keyboard_arrow_up