Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор долоон орны 138 иргэн ирлээ
2021 оны 5 сарын 07
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна.
Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626603
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс