ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаа, дотоодын цэргийн 10,900 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулах үүрэг гүйцэтгэлээ

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд тавдугаар сарын 05-ны өдөр урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1,663 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,900 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 7,553 иргэн, 685 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 460 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 54 шаардлага хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 450 мэдээлэл ирснээс 392  нь нийслэлд, 58 нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 90 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 186 иргэнд 8,810,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас УРИАЛЖ байна. 

Arslan.mn

Эх сурвалж: Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626582
0 эможи

Нийтийн хэв журам хамгаалах
олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба
keyboard_arrow_up