Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол мэдээллийг шалгав

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Эдгээрээс зөрчилтэй 2, зөрчилгүй 3, харьяаллын дагуу шилжүүлсэн 5 гомдол, мэдээлэл байна. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдол шалгагдаж байна хэмээн тус газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626581
0 эможи

keyboard_arrow_up