Гэрээсээ гараад сураггүй болсон 20 настай иргэнийг эрэн хайж байна
2021 оны 5 сарын 05
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төвд /аймгийн төвөөс урд зүгт 227 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 05.04-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 18:35 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Г /20 настай, эрэгтэй/-ыг тус багийн төв, багийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т “Бор бургасны-Ам” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон байна. Тиймээс 05.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626525
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс