Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болов

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. 

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодсон хэрэгт холбогдон шалгуулж буй Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 4-нд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан. Улмаар үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Уг цагдан хорих 20 хоногийн хугацаа дөрөвдүгээр сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн 10 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргаж байсан билээ.

Сүүлд гаргасан 10 хоног цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болсон учраас шүүхээр дахин хэлэлцсэн нь энэ юм. 

Эргэн сануулахад, хохирогч болох Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
626514
7 эможи

Зочин
2021-05-06 20:27
Zuv tegeed baijil baig
Зочин
2021-05-05 20:38
Наад ванпир чинь байдаг газраа байжил байг харин Энхбат начин яасан бэ
Зочин
2021-05-05 17:05
Энэ ч одоо бараг насаараа хоригдох хэрэг хийгээ биздээ
иргэн
2021-05-05 16:01
Зүгээр байхад нь л зодов гэж дээ.
keyboard_arrow_up