Он гарсаар 71 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс НАЙМАН ХҮҮХДИЙН амь нас хохирчээ!!!

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Ахуйн осолд хүүхэд өртөж хохирсон тоо баримт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч хүүхэд ахуйн осол, зам тээврийн осолд өртсөн зөрчил, гэмт хэрэг гарсаар байна.

2021 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 71 бүртгэгдэж, 19 хүүхэд гэмтэж, 8 хүүхдийн амь нас хохирсон гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, жолооч ухрах үйлдэл хийхдээ, хашаанаас гарахдаа, зогсоолоос хөдлөхдөө, хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, өөрийн төрсөн болон бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон 23 гэмт хэрэг 2020 онд бүртгэгдсэн байна.

Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар энэ төрлийн ТАВАН ГЭМТ ХЭРЭГ гарчээ.

Ихэвчлэн дөнгөж хөлд ороод удаагүй ой гарантай хүүхдүүдээс эхлээд тав хүртэлх насны хүүхдүүд хашаандаа эсвэл гадаа тоглож байгаад өртөж, хохирч байна. 

Жолооч машинаа бариад хөдөлгөөнд оролцох үеийг хөдөлгөөний аюулгүй байдал мөрдөж байна гэж ойлгоод байна. Гэтэл хөдлөхөөс өмнө буюу жолооны хүрдний ард суухаас жолоочийн үүрэг хариуцлага эхэлдэг. Бага насны хүүхэд хашаандаа машины доор ороод нуугдаж тоглох тохиолдол ч байдаг. Ухрах үйлдэл хийхэд хойно толинд харагддаггүй учраас хүүхдээ мөргөж байна. Үүнд жолооч нар онцгой анхаарах хэрэгтэй. Жолоочийн хариуцлагатай шууд холбоотой.

Arslan.mn

Мөн халуун тогоо, ус буцалгагчинд түлэгдэж хүүхэд амиа алдсан таван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бол  энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нэг хүүхэд голын усанд живж амиа алдлаа. Голын мөс хайлж байгаа энэ цаг үед голыг гатлах гэж явж байгаад осолдож амиа алдсан хэрэг гарсан. Гол үерлэсэн, түвшин нэмэгдсэн, урсаад ирсэн мод, хайлаагүй мөсөнд тээглэж, завь хөмөрдөг асуудлууд гарч байна. Гол усанд орохдоо маш болгоомжтой, аль болох гатлахгүй байх, сэрэмжтэй байх хэрэгтэй байгааг ЦЕГ-аас анхааруулж байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626512
1 эможи

keyboard_arrow_up