Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ

2014 оны 7 сарын 25

Зам тээврийн осол гаргаад ослын газрыг орхиж зугтсан хоёр ч тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баруун салаа, Мон-лаа компанийн хойд замд мотоцикльтой хүн Hyundai Sonata маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Ховд аймгийн Манхан сумын харьяат 20 настай М гэгчийг гэмтсэн бөгөөд мотоциклийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү осол гаргаж, хэргийн газрыг орхин явсан байна.

Мөн Баянгол дүүргийн зургадугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө Түмэн плазагийн урд замд Hyundai Accent 64-58 сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч болох БЗД-14 хороонд оршин суух 22 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээн, ослын газрыг орхиж явсан байна. Тиймээс дээрх ослыг харсан хүн ЗЦГ-ын 124 шуурхай утсанд мэдэгдэх хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6265
0 эможи
keyboard_arrow_up