Нэг настай хүүхэд 4 метр гүн нүхэн жорлонд унасныг гаргажээ

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 13:08 цагт очиход нэг настай эрэгтэй Э 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626480
0 эможи

keyboard_arrow_up