Ж.Эрдэнэцэцэг: Замын хөдөлгөөнд оролцох зорилгоор ажлын байрны хуучин тодорхойлолтыг бусдад дамжуулах зөрчил гарч байна

2021 оны 5 сарын 04

Arslan.mn

Хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-ны өдөр сулруулах бөгөөд иргэд үүргээ сайн биелүүлж байгааг цагдаагийн байгууллагаас хэллээ. Зөрчил гаргасан иргэдэд сануулаад өнгөрч байгаа ч цөөн тооны иргэд алба хаагчдын тавьж буй шаардлага биелүүлэлгүй, дэглэм зөрчих, цагдаагийн биед халдах үйлдэл гаргасаар байгаа аж. Тиймээс үлдсэн хоногуудад нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг хүсэж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр  "Хөл хорионы үед нэмэлт хүчээр баг болж ажиллаж байна. Иргэдийн дийлэнх хувь нь ухамсартайгаар бичиг баримтаа шалгуулан замын хөдөлгөөнд оролцож байна. Нэг зүйлийг анхааруулж хэлбэл зарим зорчигчид маань байгууллагынхаа хуучин тодорхойлолтоо үзүүлэх асуудал их гарч байна. Тиймээс хөл хорионы үеэр зөвшөөрөгдсөн 15 байгууллага, аж ахуйн нэгжээс алба хаагч, ажилтнуудынхаа ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн өгөх, өмнөх тодорхойлолтоо хурааж авах зэргээр зохион байгуулалтын ажил дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол замын хөдөлгөөнд оролцох зорилгоор хуучин тодорхойлолтоо ажлын өөр хүнд дамжуулах зэрэг асуудлууд их гарч байна.

Тухайн хүн үнэхээр ажилтай байгаад байдаг. Гэтэл тодорхойлолтын хугацаа нь дууссан зэргээр алба хаагчид иргэдийн дунд үл ойлголцол үүсэж байна. Нийт зорчигчдын 10 хувь нь хүндэтгэх шалтгаангүй явж байна. Эдгээр иргэдийн бичиг баримтыг шалгаж, гэрлүүлгээ буцаах зэрэг арга хэмжээ авч байна.

Энэ онцгой цаг үед албан байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлж гэр гэртээ байгаа та бүхэндээ талархал илэрхийлж байна. Мөн гадуур явах шаардлагатай иргэд аль болох  халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг хүсье." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626449
1 эможи

keyboard_arrow_up