ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ХИЧЭЭЕ

2021 оны 5 сарын 04

Arslan.mn

Коронавирусийн цар тахал дотоодод бүртгэгдсэнээс хойш тав дахь удаагийн хөл хориог бид үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хөл хориог үргэлжлүүлэхийг олон хүн эсэргүүцэж байсан ч хөл хорионы хүчинд өнөөдөр бүртгэгдэх халдварын тоо бага байна гэж албаныхан хэлж байгаа юм. Учир нь "Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол халдвар авсан хүний тоо нэмэгдэж явсаар нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн ЭМЯ-ны эрдэмтийн тооцоо судалгаа бий.

Халдварын тархалтыг бууруулж, нас баралтыг зогсоох хамгийн энгийн арга нь хатуу хөл хорио  тогтоох, иргэдийг дархлаажуулах гэдгийг дахин дахин сануулж буй юм.

Тэгвэл эдгээр өдрүүдэд  улс орон даяар вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа.  Тухайлбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1037675 хүн эхний тунд, 2-р тунд 494847 иргэн хамрагдсан бол өнөөдөр 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Энэ мэт ажил эрчимтэй явагдаж байгаа тул УОК-ын ажлын хэсэг  хуралдаж, энэ сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ үе шаттайгаар нээхээр төлөвлөөд байна. 

Хөл хориог сулруулсан ч иргэд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө гараа ариутгах, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын энгийн дүрмийг баримтлах нь чухал юм. Учир нь вакцин хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлал тогтдог. Тиймээс ард иргэд дархлаа тогтох хүртэл нь маскаа сайн зүүж, гараа сайтар ариутган, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих хэрэгтэй. 

Энэ үеийг л даваад гарчихвал сайхан цаг ч ойрхон байна даа.

ЗУНЫГ ЗУНААР НЬ МЭДРЭХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР Л ХИЧЭЭЦГЭЭЕ...
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626433
0 эможи

keyboard_arrow_up