Сар бүрийн 20-ны өдөр олгодог хүүхдийн мөнгийг ӨНӨӨДРӨӨС олгоно
2021 оны 5 сарын 03
Сар бүрийн 20-ны өдөр олгодог хүүхдийн мөнгийг хөл хориотой холбоотойгоор өмнөх сард хугацаанаас нь өмнө иргэдийн дансанд шилжүүлсэн. Тэгвэл тавдугаар сарын Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2021.05.03/ олгоно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Тэрбээр “Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ” гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626397
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс