СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна

2021 оны 5 сарын 03

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу тавдугаар 3-нд Хэнтийн нутаг,  Дундговийн зүүн,  Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

  • Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх,
  • Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх,
  • Ойр дотныхондоо мэдээлэх
  • Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,
  • Төөрч, осгохоос болгоомжлох,
  • Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх,
  • Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт бэлчээх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626379
0 эможи

keyboard_arrow_up