СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 21 настай эрэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон голын ус руу унажээ

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Ахмадын амралтын хойд талд /2021.04.30/ Хэрлэн голд улаан өнгийн алион маркын автомашин хөвж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн онцгой байдлын 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 11.09 цагт очиж, тухайн иргэний амь насыг аварсан байна.

Автомашин живсэн байдалтай, жолооч 21 настай эрэгтэй нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад голын цүнхээлд унасан байжээ. Улмаар автомашиныг голоос гаргаж, дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Иймд баталгаагүй зам, гүүр, гарц, гармаар зорчихгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний эрэгт очихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626342
1 эможи

keyboard_arrow_up