Хойд эцэгтээ зодуулж, хөл нь хугарч, толгойдоо хүнд гэмтэл авсан хүүхдийг ГССҮТ-д эмчилж байна

2021 оны 5 сарын 01

Arslan.mn 

Хойд эцэг нь хүүхдийн хөлийг хугартал цохиж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Иргэн Н нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар цагдаагийн 102 дугаарын утас руу залган тусламж хүсжээ. Дуудлагын дагуу цагдаагаас очиход хойд эцгийнхээ зодуурын золиос болсон хүүхэд хүнд бэртсэн байсныг ГССҮТ-д хүргэсэн байна.

Тодруулбал, хүүхдийг энэ сарын 25-нд цагдаагийн байгууллагаас ГССҮТ-д авчирсан бөгөөд хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан учир тус эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхэд жил гаруй хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байжээ.

Иймд цар тахлын улмаас хүмүүс гэртээ байгаа энэ үед иргэн, айл өрхүүд сонор сэрэмжтэй байж, хөрш айлд тань хүчирхийллийн шинжтэй дуу чимээ гарвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулж иргэний журамт үүргээ биелүүлэхийг албаныхан анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
2
626316
5 эможи

Зочин
2021-05-01 19:07
Энэ нялх амьтныг зоддог хойд эцэг шүү юмыг Түвшинбаярт хэлж мөчийг нь санжуулах юмсан. Даанч Ганцад байгаа.
keyboard_arrow_up