ПОДКАСТ: Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг

2021 оны 5 сарын 01

Arslan.mn

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албанаас "ПРО ПАДКАСТ" -ыг цувралаар хүргэж байна. Энэ удаа "зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гэж хэн бэ" талаар сонирхолтой ярилцлага өрнүүлжээ. 

ОРОЛЦОГЧ: УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тэвих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг

Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад, хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй төрийн албан хаагчийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гэж ойлгоно.

Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх эрхийг тухайн байгууллагын удирдлагаас олгодог. Тухайлбал, Цагдаагийн алба хаагчийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын дарга, мэргэжлийн хяналтын болон татварын улсын байцаагчийн хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Татварын ерөнхий газрын даргаас тус эрхийг олгож, тушаал, шийдвэр гаргадаг.

Эрх бүхий албан тушаалтны судалгааг гаргаснаар улсын хэмжээнд нийт хэдэн байгууллагын, хэчнээн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар нэгдсэн тоо мэдээг гаргах, тэднийг прокурорын хяналтад бүрэн хамруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй эрх бүхий байгууллага, албан тушаалтан байгаа эсэх, мөн эрх олгогдоогүй хүн уг ажиллагааг явуулж байгаа эсэхийг олж илрүүлэх зэрэг ач холбогдолтой.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хянаж, үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгон хуульд заасан журмын дагуу шалгуулна. Мөн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэртэй танилцаж, хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлдэг.

Та бүхэн  Про подкастыг Mplus аппликэйшнээс аудио хэлбэрээр нь сонсох боломжтой боллоо.

Мплас сувгийн линк :https://mplus.mn/@slug1582782954/control/podcast/episodes

Youtube сувгийн линк :

https://youtu.be/o5MxcHm6aZc

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626315
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up