Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг түр хойшиллоо
2021 оны 5 сарын 01
Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23.00 цагт “Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилжээ. Тус нислэгээр 264 иргэн ирэхээр бүртгүүлсэн байна.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Тусгай үүргийн нислэгээр нийт 2978 иргэн эх орондоо ирэх юм. Түүнчлэн манай улс тавдугаар сарын 10-наас агаарын хилээ үе шаттай нээхээр төлөвлөж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626313
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс