ЦАХИМ ЖАГСААЛ: НДШ-ийн нэмэгдлийг бууруулахыг “ШААРДАЖ БАЙНА“
2021 оны 4 сарын 30
НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглаан нийт ҮЭ-ийн 36 гишүүн байгуулгын хэмжээнд орон даяар болж байна. Цахим цуглаанаас мэдэгдэл гаргаж УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ гишүүн байгууллагууд нэгдэж нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр /2021.04.30/ зохион байгууллаа. Улмаар үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буйгаа илэрхийллээ.
Шаардлагад:
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах,
- Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх,
- Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах,
- Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх,
- Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх,
- Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах,
- Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
- Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
- Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх,
- Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих,
- Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх,
- КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах, чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх,
- Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1





1



626271
2 эможи
ёстой шал худлаа мэдээ байна
2021-04-30 14:20
Ардын намаа нийтээрээ дэмжсэн түмэн гаргасан шийдвэрийг нь дагаж мөрдөх болно.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс