Төрийн аудитын байгууллага өнгөрсөн онд улс, орон нутгийн төсөвт 40.1 тэрбум төгрөгийн ОРЛОГО төвлөрүүлжээ

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн семинар болж,  2020 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, 2021 онд баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа төлөвлөж, зорилтоо тодорхойлов.

Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны СЕМИНАР боллоо

Уг семинарт Үндэсний Аудитын газар болон аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын удирдлагууд оролцлоо.

Төрийн аудитын байгууллага 2020 оныг “Төрийн аудитын байгууллагын эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд зорилгоо бүрэн хэрэгжүүлж ажилласан байна.

Энэ хүрээнд өнгөрөгч 2020 онд 4141 аудитыг хийж гүйцэтгэн улс, орон нутгийн төсөвт 40.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахим орчинд аудитын үйл ажиллагааны чанарыг алдагдуулахгүйгээр хийх үйл ажиллагааны чиглэл өгөв. Мөн семинарт оролцсон нийт удирдлагуудад төрийн аудитын байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулж, аудитын үр дүнг дээшлүүлэх үүрэг, чиглэл өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626269
0 эможи

Үндэсний Аудитын газар
ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up