Улсын дээд шүүх ирэх сарын 3-7-нд хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн тул ирэх сарын 3-7-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болжээ.

Энэ хугацаанд шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах бөгөөд шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх аж. Мөн Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах бөгөөд шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар хариу мэдэгдэх тул хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйлээ тодорхой бичихийг анхаарууллаа.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны утас: 51-261698, 51-261544 дугаарын утас ирэх сарын 3, 5, 7-нд ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626265
1 эможи

keyboard_arrow_up