Тавдугаар сард цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2021 оны 4 сарын 30

Малчид, ард иргэдэд анхааруулах нь: 

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир  хүйтэрч болзошгүйг анхааруулъя. Харин нийт нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Он гарснаар Дорнод, Сэлэнгэ, Булган, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт ой хээрийн түймэр гарсан. Мөн гол, мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа.

Тиймээс иргэд, малчид цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, хуурайшилттай бүс нутагт зорчихдоо сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626243
2 эможи

keyboard_arrow_up