Буу алдаж хүний аминд хүрсэн хулгайн анчинд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан 5 иргэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Хэргийн талаар дурдвал, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт иргэн Д нарын 6 иргэн бүлэглэн ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны хар сүүлт зээрийг зөвшөөрөлгүйгээр агнаж, мөн үедээ буу алдан тээврийн хэрэгсэлд хамт сууж явсан иргэн Г-ын хүзүүн тус газар онож амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг гарсан.

Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5,5 саяас 7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Харин Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нэг иргэнийг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилээр тэнсэж шийтгэсэн байна.

Мөн түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.400.000 төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626213
2 эможи

Зочин
2021-04-29 15:19
Бөхөнгийн зураг тавиад л хар сүүлт гээд байдаг сэтгүүлчидээ гэж үнэн тэнэг буянгууд юмаа хаха
keyboard_arrow_up