Маргааш Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОНГОЦООР 157 иргэн эх орондоо ирнэ
2021 оны 4 сарын 29
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021.04.29/ Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай. Уг онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд эдгээр иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана.
УОК-аас гаргасан дүрэм журмын дагуу гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдах бол гэртээ долоо хоног тусгаарлагдана.
Мөн вакцины нэг, хоёрдугаар тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ долоо хоног тусгаарлах журам мөрдөгдөж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626206
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс