ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр 1,817 цэгт цагдаа, дотоодын цэргийн 11,157 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд дөрөвдүгээр 28-ны өдөр урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1,817 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 11,157 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 13,174 иргэн, 1,718 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1,301 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 167 шаардлага, 62 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 431 мэдээлэл ирснээс 340  нь нийслэлд, 91 нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 85 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 200 иргэнд 5,912,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас УРИАЛЖ байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626205
0 эможи

ЦЕГ
Нийтийн хэв журам хамгаалах
олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up